ЯПОН ТЕХНОЛОГИЙГ ПАТЕНТЫН ЭРХТЭЙГЭЭР МОНГОЛД
ЯПОН ТЕХНОЛОГИЙГ ПАТЕНТЫН ЭРХТЭЙГЭЭР МОНГОЛД
1. Бидний тухай
Нэр: ЭЙ БИ ЮУ НИХОН ГИЖУЦУ ЭНЕРЖИ ГХОХХК
Гүйцэтгэх захирал: Б.Одгэрэл
Хаяг : Улаанбаатар хот,Хан-Уул дүүрэг, 18-р хороо Жапан таун C3-211
Холбоо барих : +976 77023095, +976 9908 6099
Website: www.pyrolyze.info
Манай компани 2025 оны 1-р сард байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Манай компанийн 60 хувийг Япон тал, 40 хувийг Монгол тал эзэмшдэг.
Япон улсын дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн хайлуулах, нүүрстөрөгчжүүлэх болон пиролизийн аргаар хог хаягдлыг боловсруулах төхөөрөмжийг Монгол улсдаа патентын эрхтэйгээр нэвтрүүлэн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх болон хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, хогноос түүхий эд гарган авч,хүлэмжийн хийгүй эрүүл нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой. Энэхүү технологи нь Япон улс төдийгүй Европын холбоо, Ази болон АНУ зэрэг орнуудад зөвшөөрөгдсөн байгальд ээлтэй, патент авсан технологи юм.
Үндсэн зорилго:
•Цахилгаан хуримтлуур буюу батерэй
•Сэргээгдэх эрчим хүч (нар,салхи)
•Хаягдал дугуйнаас эрчим хүч, шинэ материал гаргах зэрэг технологийг Монголд нутагшуулахаар ажиллаж байна.
2. Хаягдал дугуйг боловсруулах Технологи
Хаягдал дугуйг байгальд ээлтэй аргаар устгах асуудал дэлхийд тулгамдсан чухал асуудал юм. Судалгаагаар дэлхийд жил бүр 2 тэрбум дугуй хаягдаж байна. Хаягдал дугуй байгальд аюултай, хүн, мал амьтны эрүүл мэндэд хортой. Хаягдал дугуйг булах арга нь Европын Холбооны хууль тогтоомжоор хориотой юм. Тиймээс түүнийг үр дүнтэй боловсруулах, хаягдал дугуйнаас хэрэгтэй эд материалыг эргүүлэн авах боловсруулах технологийг хөгжүүлсээр ирсэн. Тийм технологид Пиролизын арга тэргүүлэх ач холбогдолтой болсоор байна. Эхэндээ хаягдал дугуйг бүрэн шатааж эрчим хүч болгох хандлага хүчтэй байсан бол сүүлийн үед Пиролизын аргаар устгадаг болсоор байна. Энэ нь илүү бизнес ач холбогдолтой болсоор байгаа юм. Хаягдал дугуйг зөвхөн шатаах маягаар устгах нь өртөг зардал өндөртөй үр ашиг муутай байсан. Орчин үед Пиролизын аргаар завсрын үнэт бүтээгдэхүүн гаргаж авдаг болжээ.
3. Пиролиз ба Хийжүүлэлт – хэрхэн ажилладаг вэ:
Шатаах, пиролиз, газ болон плазма технологи нь хог хаягдлыг задлахад өндөр температурыг ашигладаг үйл явц юм. Гол ялгаа нь уламжлалт шатаах шатаахаас бага хүчилтөрөгч зарцуулдаг. Эдгээр технологийг заримдаа Advanced Thermal Technologies эсвэл Alternative Conversion Technologies гэж нэрлэдэг. Тэд ихэвчлэн цаас зэрэг нүүрстөрөгчийн хог хаягдал, хуванцар зэрэг газрын тос дээр суурилсан хог хаягдал, хүнсний хаягдал зэрэг органик материалуудад тулгуурладаг. Пиролиз нь хатуу биомассыг дулаан, эрчим хүч, химийн бодис үйлдвэрлэхэд амжилттай ашиглаж болох хялбар хадгалах, тээвэрлэж болохуйц түлш болгон хувиргадаг.
Пиролизид биомасс, Дугуй эсвэл хуванцарыг хүчилтөрөгчгүй үед өндөр температурт оруулж пиролизийн тос (эсвэл био-тос), Карбон хар, синтез хий үйлдвэрлэдэг бөгөөд улмаар цахилгаан үйлдвэрлэдэг. Энэ үйл явц нь үнс болон эрчим хүчийг шууд бий болгохгүйгээр биомассыг өндөр чанартай түлш болгон хувиргадаг.
4. Пиролиз болон Хийжүүлэлт ямар ялгаатай вэ?
Хоёулаа нэр томьёоны хувьд нь хийжүүлэлтэд хамаарах бөгөөд Пиролиз нь хог хаягдлыг хяналттай нөхцөлд халааж, хаягдал массыг дулаан ялгаруулах өндөр чадалтай түлш болгон хувиргах үйл явцын ерөнхий үр дүнгийн нэр томьёо юм. Шатаах явцад хог хаягдлыг дулаан болон үнс болгон бүрэн хувиргадаг бол энэ арга хэрэглэх явцад шууд шатаахгүй, үүний оронд тэд хог хаягдалд орсон материалыг дахин боловсруулах болон эсвэл эрчим хүч сэргээх зорилгоор цаашид боловсруулж болох үнэ цэнэтэй дундын материал болгон хувиргадаг.
Технологийн давуу тал нь үйлдвэрлэлийн үйл явцад хүний оролцоог дээд зэргээр багасгаж, хоногт 24 цаг тасралтгүй ажиллах, хиймэл оюунд тулгуурласан, үйлдвэрлэлийн үйл явцыг интернэтээр хянах, зохицуулах зэргээр үйл ажиллагааг хамгийн энгийн болгож хялбаршуулсан явдал юм. Засвар үйлчилгээ нь хялбар, хямд байхаар хийгдсэн. Үйлдвэрлэлээс гарч байгаа үнс болон хий нь ногоон стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа.
Хог хаягдлыг голохгүй хийжүүлэн шатааж устгадаг. Гэвч энэ удаа хаягдал дугуй болон нүүрсийг хийжүүлэн шатаах технологи дээр анхаарлаа төвлөрүүлж байна. Эхний үлгэр жишээ төсөл амжилттай болох хэрээр төслийг олон сум дүүрэг, суурин газруудад үржүүлэх бололцоотой юм.
5. Хаягдал дугуйнаас гаргах эцсийн бүтээгдэхүүн
Хаягдал дугуйг боловсруулснаас Карбон Хар, Пиро тос, Төмрийн хаягдал нэмэлт бүтээгдэхүүн болж гарна. Үүнээс гадна халуун ус, Эрчим хүч бас үйлдвэрлэнэ.
Карбон хар нь маш өргөн хэрэглээтэй материал бөгөөд Карбон Хар – Шинэ материалыг Монголд анхдагч болж үйлдвэрлэхээр тус компани зорьж ажиллаж байна